Цагаан Сараар өгөх “Монгол” Бэлгүүд

Жил болгоны Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих Монгол бэлэг хайдаг боловч толгойд Янмалын оймс, Говь,Гоёо-гийн ноолуураас өөр сонголт орж ирдэггүй шүү дээ. Тэгвэл энэ жил үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд тань илүү хялбар болгож, хамгийн шилдэг, шинэлэг Монгол брэндүүдийг санал болгож байна.

1.Хөсөг

Монголдоо сошиал энтерпрайзын нэгэн жишээ болж яваа Хөсөг брэндийн Ipad-ны хавтас, түрийвч, утасны гэр зэрэг нь загварлаг, үндэсний хэв маягтай бөгөөд ямар ч хүнд хэрэгцээтэй бэлэг болно. Одоогоор Хүннү, Арга Билэг болон Лотус нэртэй 3 коллеклиас сонголтоо хийх боломжтой.  Хүннү коллекцийн дээлийн энгэр мэт чамин оруулгатай Ipadны хавтас нь эмэгтэй хүнд бэлэг болгон өгөхөд хамгийн зохимжтой бөгөөд хэмжээ тохируулах талаар санаа зовох хэрэггүй болно. 

Утас: 976-99188555, 976-99695554

Facebook: Husug Project

2. Lhamour

Сүүлийн 2 жилд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа Lhamour брендийг сонсоогүй Монгол бүсгүй гэж байхгүй болов уу.  Органик, эрүүл мэндэд ээлтэй мөн гоёмсог сав баглаа боодолтой 35 гаруй  бүтээгдэхүүн дундаас хайртай хүмүүстээ бэлэг болгон сонгоход нэн тохиромжтой.  Миний хэрэглэж үзсэн бүтээгдэхүүн дундаас Хонины сүүлтэй саван нь хамгийн их таалагдсан. Харин дараачийн удаа шинээр гарсан адууны тостой саванг хэрэглэж үзнэ гэж бодож байгаа.

Facebook: Lhamour;

Website:  www.lhamour.mn

3. Гоо брэнд

Өнгөрсөн жилийн Цагаан сараар миний авсан хамгийн гоё бэлэг Гоо брэндийн Гангатай Үсний цацлаг, ванны бөмбөлөг хоёр байсан. Хөөрхөн, өнгөлөг ягаан уутанд хийсэн байсан болохоор ч тэр үү, Монгол бренд болохоор ч тэр үү, авсан даруйдаа л сэтгэл хөдлөөд байсан. Манай Монголчууд маань ийм хөөрхөн бүтээгдэхүүнүүд хийдэг болсон байна, мөн манайхан дэмжээд Цагаан сараар нэг нэгэндээ өгдөг болжээ гэж бодохоор л ямар ч гаднын брэндийн бэлгээс илүү санагдаж байсан.

 Вебсайт: www.goo.mn

Facebook: Goo Brand

4. Nomadd

Монголчууд маань Аpple компаний баталгаатай USB залгуур үйлдвэрлэж байна гэж сонсоод их сонирхож байж билээ. Худалдаж аваад, хэрэглээд үзтэл бусад USB залгураас илүү чанартай, бат бөх мөн загварлаг байсан. Үнэ нь ч их боломжийн байсан учраас ер нь Nomadd брендийн фэн болсон доо. Харин одоо Nomadd бренд маань олон төрлийн утасны гэр, чихэвч, залгуур гээд iphone хэрэглэдэг хүн бүхэнд бэлгэнд өгж болох бүтэгдээхүүнүүдийг борлуулж эхлээд байгаа.

  Facebook: Nomadd

Утас: 8809-8803, 8810-2231

5. Khadaan Cosmetics

Америк улсад үйлдвэрлэгдсэн “Хадаан” Монгол брэнд маань нээлтээ хийгээд удаагүй байгаа ч үйлчлүүлэгчдийн анхаарлыг аль хэдийнээ татаад байгаа билээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь европ стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд сүүлийн үед мода-нд ороод байгаа “Matte” уруулын будаг, багсны иж бүрдэл, нүүр цэвэрлэх иж бүрдэл гэх мэт 30 төрлийн бүтээгдэхүүний сонголттой.  

Facebook: Khadaan

Утас: 80088100

6. Urgoo Puzzle

Хүүхдүүдэд өгөх хамгийн шинэлэг, үндэсний хэв маягтай, “cool” бэлэг бол Өргөө Пазл. Өргөө пазлын эвлүүлдэг тоглоомнууд нь хүүхдэд зөв хүмүүжил өгж, монгол улмажлалаа хадгалж, монгол гэрийг яаж барихыг зааж өгөх болно.

Facebook: Urgoo Puzzle

7. Maral

Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу ямар ч хүнд баяр баясгалан авчрах бас нэгэн бэлэг бол түрийвч юм. Тэр дундаа Монголд үйлдвэрлэгдсэн, Марал брэндийн түрийвч хэзээ ч буруу сонголт болохгүй. 

Facebook: Maral 

 

pujelk

Other posts

Instagram