Welcome to Mongolia Nature Republic!

 

Nature Republic брэндийн анх хэрэглэж үзээд ямар гоё чанартай, боломжийн үнэтэй брэнд вэ, Монголдоо оруулж ирэх юм сан гэж их мөрөөддөг байж билээ. Анх энэ брэндийг 2014 онд дүүгээсээ мэдэж байсан юм. Лондонд дэлхийн бүхий л гоо сайхны брэнд байхад манай дүү Солонгосоос Nature Republic-ийн Aqua тосыг онлайн захиалж, Монголд ирхээрээ 3,4 хорооллоор явж оригинал үгүй нь мэдэгдэхгүй тос авдаг байлаа. Тослог, эмзэг, асуудалтай арьстай байсан учраас усан суурьтай AQUA тос л зөвхөн манай дүүд тохирсон юм. Би өөрөө ч түрхэж үзээд надад үнэхээр таалагдсан. Усан суурьтай тос анх удаа хэрэглэж үзэж байсан болхоор их гоё, сайн чийгшүүлдэг мөртлөө тослогдуулдаггүй санагдсан. Энгээд л энэ брэндийн улаан фэн нь болоод нэлээн олон жил өнгөрчээ. Монголдоо энэ гоё брэндийг оруулж ирэх мөрөөдөл маань бодит амьдрал болсон гэхээр үнэхээр гоё байна. Төрөөд 1 сартайгаасаа ажилсан төсөл маань болхоор сэтгэлд бас их дотно санагддаг юм.

Та бүхэн манай дэлгүүрээр зочлоорой :).

Facebook: Nature Republic Mongolia 

pujelk

Other posts

Instagram